Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн санаачилсан “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аянд гадна орчноо тохижуулж эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлэн идэвхитэй оролцож байгаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт хамт олныг “олон нийтэд таалагдсан ХАМТ ОЛОН” зурагт хуудсаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг үнэлж, дүгнэн шалгаруулсан байна.  

Гадна орчин, нөхцөлөө тохижуулан сайжруулахын төлөө идэвхи, зүтгэл гарган ажиллаж байгаа нийт хамт олондоо талархсанаа илэрхийлье.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн

Удирдлагын зөвлөлийн гишүүдээс

2019.09.12

Сошиалд хуваалцах: