"Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал" -ын талаарх зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг 2019 оны 09 сарын 05 нд боллоо.

Уг хэлэцүүлэгт СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Анагаах ухааны Доктор Профессор Л.Насанцэнгэл, Удирдлагын зөвлөлийн зарим гишүүд, СЭС-ийн 2,3,4,5,6 дугаар клиникийн болон ШСЭСК-ийн эрхлэгч нар, ШШГЕГ-ийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, ШШГЕГ-ийн харьяа баривчлах төвийн дарга, дэд хурандаа Д.Чинзориг бусад холбогдох ажилтнууд оролцлоо.

Уулзалтаар "Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал" сэдвээр ШСЭСК-ийн эрхлэгч С.Байгалмаа, "ШСЭСК-т харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажиллахад тулгамдаж буй зарим асуудал" сэдвээр ШШГЕГ-ийн харьяа баривчлах төвийн дарга, дэд хурандаа Д.Чинзориг нар тус тус хэлэлцүүлж зарим арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Сошиалд хуваалцах: