Сүрьеэ өвчин нь дэлхийн олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа, бөгөөд уг өвчний талаар Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхаарч ажиллаж байгаатай холбогдуулан  СЭМҮТ нь "ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР"-ын хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 14, 21-ний өдрүүдэд “Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт”, “Сүрьеэ өвчний халдвар хяналт” сэдэвт сургалтыг СЭМҮТ-ийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудад зохион байгууллаа. СЭМҮТ-ийн урилгаар энэхүү сургалтыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны халдвар судлаач эмч Г.Цолмон, Д.Доржмаа нар зохион байгуулж, сүүлийн үеийн мэдээллээр хангасанд талархсанаа илэрхийлье.

Сошиалд хуваалцах: