Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь доорхи ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

- Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан инженер

Ажлын байранд ерөнхий тавигдах шаардлага

  • Мэдээллийн аюулгүй байдлын үнэлгээ хийх, эрсдлийг тооцоолох, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг төлөвлөх, хэрэгжүүлэх, зөвлөмж гаргах, танилцуулах
  • Шинэ технологи судалж хэрэгжүүлэх, цаашид сурч дадлагажих, ахиж дэвшиж манлайлах чадвартай
  • Аюулгүй байдлын CEH эсвэл CCNA SEc сертификаттай бол давуу тал болно

 

Тавигдах шаардлага:
•   Мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээний, системийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
•    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх

•    Өргөн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
•    Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
•    Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
•    Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
•    Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
•    35 хүртэлх насны /Эрэгтэй бол давуу тал болно/

Бүрдүүлэх материал:
•    Ажилд орохыг хүссэн өргөдөл
•    Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
•    Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах /эх хувийг авчирах/
•    Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах /эх хувийг авчирах/
•    Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь
•    Гурван үеийн түүх
•    Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар

Бүрдүүлэх материалыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл

СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.

Таныг тогтвор суурьшилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.

Харилцах утас: 7015-0526 99039300

Сошиалд хуваалцах: