Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зохион байгуулахаар болсонтой холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 3-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Шарилжгүй СЭМҮТ” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд тус төвийн хашаан доторх ногоон байгууламжид ургасан шарилж, зэрлэг ургамлыг зулгааж цэвэрлэгээ хийлээ. Мөн түүнчлэн Нийслэлийн захирагчийн ажлын албаны санаачлагаар гадны 30 хүн манай байгууллагад туслан нийгэмд тустай хөдөлмөр хийсэнд СЭМҮТ-ийн хамт олон баяртай байна. Аяны зохион байгуулалтад бүх клиник, тасгийн 250 ажилтан хамрагдахаас 226 ажилтан хамрагдаж идэвхитэй оролцлоо. Уг үйл ажиллагаанд хүний нөөцийн хөгжлийн алба, халдварын сэргийлэлт хяналт үйлчилгээний баг хяналт тавьж ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсанаар манай төвийн гадаад орчин улам бүр цэмцгэр, шарилжгүй болж, эмчлүүлэгч ажилчдад  ээлтэй эерэг таатай орчин бүрдэж байна. “Инээмсэглэл-Эерэг хандлага”-ыг эмч, ажилтан бүр өөртөө төлөвшүүлж ажиллацгаая!

 

Сошиалд хуваалцах: