ХЗДХЯам, Монгол Улсад Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлах ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, ЦЕГазрын Хар тамхитай тэмцэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний  төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Наркологийн эмнэлэг, Гаалийн ерөнхий газар хамтран  2019.06.26-ны өдөр Мансуурлах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Дэлхийн  өдөр”-ийг тохиолдуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд  Улаанбаатар хотын Буянт-Ухаа дэх хилийн боомт, Орхон аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Өмнөговь аймгийн Гашуун Сухайт дахь хилийн боомтуудад  “Мансууралтай тэмцэх өдөрлөг”-ийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс их эмч С.Мөнхтуяа Сэлэнгэ аймгийн Алтанбулагт, их эмч Д.Баттөр Өмнөговь аймгийн Гашуун Сухайт дахь хилийн боомтод, их эмч Л.Насанжаргал Орхон аймгийн төвд, их эмч С.Байгальмаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтод, их эмч Ж.Гантулга Улаанбаатар хотын Буянт-Ухаа дэх хилийн боомтод иргэдэд болон төрийн байгууллагын алба хаагч нарт “Сэтгэц идэвхит /мансууруулах/ бодисын хор уршиг, донтох эмгэгийн” талаар сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0900-0940 цагт Монголын үндэсний олон нийтийн телевизийн “НИЙГМИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  Мансууралтай тэмцэх дэлхийн өдөрт.... ”  нэвтрүүлэгт Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч эмч Б.Энхчимэг оролцон ярилцлага мэдээлэл өгсөн.

 

Сошиалд хуваалцах: