СЭМҮТ-ийн Сувилахуйн албанаас Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онд хэрэгжүүлэх ЭМС-ын 2018 оны 01-р сарын 22-ны А/15 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор сувилахуйн чанарын өдөрлөгийг сар бүр клиникийн ахлах сувилагч нартай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ удаагийн чанарын өдөрлөгийг ЭМС-ын 2013 оны 450 тоот тушаал, 2015 оны 497 тоот тушаалын хэрэгжилтийг ханган сувилагч нарын мэдлэг ур чадварыг сайжруулах зорилгоор 2018 оны 3-р сарын 6 ны өдөр “Сувилгааны түүх хөтлөлтийг сайжруулъя” уриатай чанарын мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг, СЭС-ын IV клиникийн ахлах сувилагч У.Мөнхцэцэг, Яаралтай тусламжийн ахлах сувилагч Р.Март нартай хамтран нийт клиникүүдийн сувилагч нарын дунд 6 өртөөгөөр зохион байгууллаа. Сувилагч нарыг баг болгон өртөө болгон дээр очиж сувилгааны түүхийн маягтууд дээр ажлуулан алдаан дээрээ суралцан, үнэлгээ хийж үр дүнг тооцсон сургалт боллоо.
ӨРТӨӨ 1
СТ-1 Хавсралт 1” “Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас”
ӨРТӨӨ 2
СТ-1А/Б Хавсралт 2 “Өвчтөний амин үзүүлэлтийн хуудас”
ӨРТӨӨ 3
СМ-1 Хавсралт 11 “Сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас”
СМ-2 Хавсралт 12: “Сувилгааны тэмдэглэл”
ӨРТӨӨ 4
СМ-3 Хавсралт 13: “Өвдөлт хянах хуудас”
ӨРТӨӨ 5
СМ-4 Хавсралт 14: “Шингэний баланс хянах хуудас”
ӨРТӨӨ 6 
СТ-32 “Яаралтай тусламжийн хуудас”
Чанарын өдөрлөгт идэвхитэй оролцсон клиникийн сувилагч нарт талархал илэрхийлье .

 

Сошиалд хуваалцах: