Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 20-ны хооронд “Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх арга зүй” сэдэвт сургалтыг 21 аймаг, 9 дүүргийн нийт 370 өрх, сумын эмчийг хамруулан амжилттай зохион байгууллаа.


Уг сургалтаар өрх, сумын эмч нарыг хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, насны онцлог, хүүхдийн сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, хүүхэд өсвөр үе ба мансуурах бодисын хэрэглээ, хүүхдийн ганцаардал /аутизм/, хэт хөдөлгөөнтөх эмгэг, төрх үйлийн эмгэгийг илрүүлэх, зөвлөгөө өгөх аргачлалд чадавхжуулах зорилгоор УБ хот болон хөдөөгийн 6 бүсэд бүсчлэн зохион байгуулсан юм.

 

Сошиалд хуваалцах: