2019 оны 06 дугаар сарын 08-ны Бямба гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтоор авто зам тавьж байгаа ажлын явцтай танилцан, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр гадна талбайн тохижилтын ажлын авто замын зураг төсөв зохиосон “Эм Эн Эс Жи” ХХК, “Эсгий гүрэн” ХХК, гүйцэтгэгч байгууллага “Пи Си Эф” ХХК, ашиглах байгууллага болох  СЭМҮТ-ийн удирдлагын гишүүд байлцав.

Энэ ажлаар СЭМҮТ –рүү орох автозам, явган хүний зам, дотор талд явах автозам, автомашины зогсоол, гэрэлтүүлгийн ажил хийгдэх юм. Ногоон байгууламжийн ажил энэ төслөөр хийгдэхгүй учраас цаашид ногоон байгууламжаа бий болгох үүргийг СЭМҮТ-ийн хамт олон өөрсдийн хүч хөдөлмөрөөр хийхээр болж байна.

2019 оны 11 дүгээр сарын 28-29-нд болох Сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны  90 жилийн ойг угтаж  СЭМҮТ-ийн гадна тохижилтыг хийлгэж байгаад СЭМҮТ-ийн хамт олон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныханд их баярлаж байгаагаа илэрхийлэв.

Сошиалд хуваалцах: