ДЭЛХИЙН ТАМХИГҮЙ ӨДӨР – 2019

            Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн тамхигүй өдрийн зорилго нь Тамхины эрүүл мэндэд үзүүлж буй хор хөнөөлд Дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах, ДЭМБ-ын гишүүн улс орнуудын Тамхины эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх, тамхины хор хөнөөлийг бууруулах, улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээг авах явдал юм.

Энэ жилийн тухайд ДЭМБ-аас “Тамхийг бус Эрүүл мэндээ сонгоё” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. “Дэлхийн тамхигүй өдөр-2019” компанит ажлын гол зорилго нь иргэд олон нийтэд тамхинаас улбаатай уушгины эмгэгүүд, тухайлбал уушгины архаг бөглөрөлт өвчин, уушгины хавдрын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүн эрүүл аз жаргалтай, сайн сайхан амьдрахад уушгины эрүүл мэнд амин чухал гэдгийг ойлгуулах юм. Дэлхийн тамхигүй өдрийн хүрээнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь MNB болон бусад телевиз, радио FM-үүд, мэдээллийн сайтуудтай хамтран иргэд, олон нийтэд тамхины хор хөнөөлийн талаарх ойлголт, мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн нэвтрүүлэгт эмч, мэргэжилтнүүдээ оролцуулах, ярилцлага өгөх, мэдээ мэдээлэл бэлтгэн түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

АМЬСГАЛАХ АГААРАА ТАМХИНД БҮҮ АЛД.

ТАМХИЙГ БУС ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОЁ!

 

5сарын 31 Дэлхийн #ТАМХИГҮЙ ӨДӨР

 

Сошиалд хуваалцах: