Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн байна. Хүн ардынхаа сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм нандин үүргээ нэр төртөй биелүүлж яваа үе үеийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эм зүйч нартаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэн эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 


 

 

 

 

 

Сошиалд хуваалцах: