• Шинэ сэтгэц нөлөөт эмийг өргөнөөр хэрэглэх
  • Оношийн үндэслэлийг дэс дарааллын дагуу бичих
  • Үгийн товчлол хийхгүй байх
  • Хавсарсан болон дагалдах оношийн үндэслэл хийх
  • Үзлэгийг хугацаанд нь дэлгэрэнгүй бичих
  • Сэтгэцийн үзлэгийг дэлгэрэнгүй хийх
  • Бичгийн хэвийг сайжруулах, гаргацтай бичих
  • Анхны хэвтэлтийн эмчлүүлэгчээс бодит анамнез авах

Амбулаторийн хяналтын карт болон өвчний түүх хөтлөлт, оношлогоо, эмчилгээ, эмчлүүлэгчийг удирдах талаар үзүүлэгч эмчид байгаа эерэг зүйл:

  • Үечилсэн дүгнэлтийг цаг хугацаандаа хийдэг (А.Лхамжаргал)
  • Өвчний түүхийг гаргацтай цэвэр бичсэн, хугацаандаа үзлэгээ бичсэн (Ч.Буянтогтох)
  • Өдөр тутмын үзлэг, онош оношийн үндэслэлийг хугацаанд нь дэлгэрэнгүй  хийсэн (Б.Алтанзул)
  • Эмчлүүлэгч, ажилчид бусадтай сайн удирдан чиглүүлж нээлттэй харилцдаг (З.Ганзориг)
  • Шинэ эмийн хэрэглээ маш сайн, эмчилгээ, оношилгоо маш сайн (Г.Нарантуяа)
  • Шинжилгээнд илэрсэн өөрчлөлтүүдэд бодитой дүгнэлт өгч ажилласан (Б.Мөрөн)
  • Өвчний түүх хөтлөлт цаг хугацаандаа сайн хийгдсэн, эмчилгээ удирдамжийн дагуу зөв оновчтой бичигдсэн (Л.Баттулга)
  • Цэвэр цэгцтэй бичилт хийсэн байна (Л.Мөнхтуяа)
  • Өдөр тутмын үзлэгээ цаг тухайд нь хийдэг (Б.Соёлмаа)
  • Өвчний түүхийн бичилт эмх цэгцтэй сайн байна (Х.Эрхцэцэг)
  • Гаргац сайтай бичдэг (Б.Ерөөлт)
  • Цэвэр, зөв, гаргацтай бичдэг (Ц.Мөнхтуул)
  • Шинжилгээг тогтмол дүгнэдэг (Ц.Орхонсэлэнгэ)
  • Өвчний түүхээ маш сайн хөтөлдөг, оношилгоо, эмчилгээг удирдамжийн дагуу гүйцэтгэдэг, цэгцтэй (Х.Цэндсүрэн)
  • Мэдрэлийн болон биеийн үзлэг дэлгэрэнгүй хийгдсэн. Өвчний түүх хөтлөлт эмх цэгцтэй, гаргацтай бичсэн (С.Золжаргал)
  • Шаардлагатай тохиолдолд эмчлүүлэгчийг зөвлөх эмчид үзүүлдэг (С.Байгальмаа)
  • Шаардлагатай эмчлүүлэгчийг зөвлөх эмчид үзүүлдэг, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэн ажилладаг (Э.Амгалан)  
  • Харилцаа хандлага сайтай (Б.Мөнх-Эрдэнэ)
  • Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг (Т.Энхсайхан)
  • Карт эмх цэгцтэй, оношилгоо, эмчилгээг дэлгэрэнгүй нямбай тодорхой бичсэн байна (Л.Эрдэнэсувд)
  • Хяналтын карт эмх цэгцтэй, үр дүнгийн үзүүлэлтийг тусгасан, биеийн үзлэг дэлгэрэнгүй хийсэн (Ш.Одончимэг)
  • Харилцаа сайтай, хурдан шуурхай тусламж үзүүлдэг (Б.Бөхбат)
  • Эерэг сайн хандлагатай (П.Долгор)

 

 

Чанарын алба

 

 

 

 

Сошиалд хуваалцах: