Та болон таны хүүхэд өдөрт хэдэн цаг цахим тоглоом тоглож байна вэ? 
Сүүлийн үед хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс цахим тоглоомыг олон цагаар тоглох болжээ. 
"Ердөө л тоглоом шүү дээ" гэж өөрийгөө өмөөрөх хандлагатай байдаг. Гэтэл энэ байдал нь нэг л мэдэхэд донтох эмгэгт хүргэж болох эрсдэлтэй. 
Зөвхөн тоглоом гэлтгүй аливаа зүйлд донтох байдал нь гэнэт болдог зүйл биш тодорхой хугацааны дараа бий болдог.

Ингэж олон цагийг цахим тоглоом тоглоход зарцуулж байгаагийн цаад шалтгаан юу вэ? 
Гэр бүлийн анхаарал халамж муу, хүүхдийг үл хайхардаг байдал зэрэг нь хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байдаг.

ФМ 104, Эрүүл амьдралын радиогийн "Сэтгэлийн дархлаа" нэвтрүүлэгт СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч Ц.Орхонсэлэнгэ оролцон "Цахим тоглоомд донтох эмгэг" сэдвээр ярилцаж, зөвлөгөө мэдээлэл өгөх болно.

2019.03.27-ны 19:00 цагт нэвтрүүлгээ шууд хүлээн авч сонсоорой. 

 

Сошиалд хуваалцах: