"Олон улсын сувилагчдын ѳдрийг тэмдэглэн ѳнгѳрүүлэх тухай" Эрүүл мэндийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 11 ѳдрийн А/95 тоот тушаал, СЭМҮТ-ийн Ерѳнхий захирлын А/50 тоот тушаалын дагуу "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" уриан доор "Сувилагчийн нэг ѳдѳр" аянг үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнд зориулан зохион явууллаа. Үүнд: Иргэдийн эрүүл мэнд, эрүүл амьдрах орчин, хэв маяг, дадал зуршлыг хэвшүүлэх талаар мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж 10 тѳрлийн 250 ширхэг гарын авлага тарааж, 137 үйлчлүүлэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаа.

 

Сошиалд хуваалцах: