СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 2019 оны 3 дугаар сарын 19-нд  Дархан-Уул аймгийн ЭМГ-ын хүсэлтээр “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалт хийлээ. Сургалтанд тус аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, цэцэрлэг, сургуулийн эмч, багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нийтдээ 70 гаруй хүн хамрагдсан. Сургалтын агуулгад Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, хүүхэд-өсвөр үеийн насны онцлог, сэтгэл зүйн хөгжил, донтох эмгэгт хүргэж буй сэтгэцийн тулгамдсан асуудлууд багтсан бөгөөд сургалтанд хамрагдагсдад “Өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гарын авлага 100 ширхэгийг тараасан.

 

Сошиалд хуваалцах: