Манай улсад сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Шүүх сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээ хийлгэж байгаа болон  тусламж үйлчилгээ авч байгаа хүний тоо зэргээс харагдаж байна.  Энэ тулгамдсан асуудлыг бууруулахад  салбар дундын хамтын  ажиллагааг сайжруулах,  урьдчилан сэргийлэхэд түлхүү  анхаарах, эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх,  цагдаагийн алба хаагчдад мансуурсан хүнийг  таньж, эрт илрүүлэх  мэдлэг олгох  зэрэг асуудлууд  нэн шаардлагатай юм.  

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 3 сарын 7-ны өдрийн 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)”-ийн хүрээнд ЭМЯ, ХЗДХЯ, СЭМҮТ, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл  хамтран Нийслэлийн 500 гаруй цагдаагийн алба хаагч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтанд оролцогчдод СЭМҮТ болон ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар хамтран боловсруулсанМансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэхэд анхаарах асуудал" гарын авлагыг 500 ширхэгийг тараав. Энэхүү сургалтыг цаашид мансуурлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн байгууллагад зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 

 

 

Сошиалд хуваалцах: