2018 онд эхлүүлж байсан Коломбо хөтөлбөрийн 3 дахь удаагийн сургалтыг АНУ-ын Төрийн департмент, ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 26-ыг дуустал амжилттай зохион байгуулж дууслаа. “Коломбо хөтөлбөр” нь Дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Олон улсын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь суурь түвшний 8 курс, ахисан түвшний 22 курстэй. Энэ оны 5-р сард үлдсэн 1 модул (UTC4) сургалтыг зохион байгуулснаар суурь түвшний бүх сургалтыг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлж дуусна. Үүний дараа ахисан түвшний сургалтыг эхлүүлэх боломж бүрдэнэ. Коломбо хөтөлбөрийн сургалтанд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1 багш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 12 эмч, мэргэжилтэн, Нийслэлийн наркологийн эмнэлэгийн 1 эмч, Нийслэлийн 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, 47 дугаар сургуулийн сургалтын менежер зэрэг олон мэргэжлийн төлөөлөл оролцож байна. Үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж буй 21 мэргэжилтэн  цаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт ОУ-ын хөтөлбөрөөр Үндэсний сургагч багш нарыг шат дараатай бэлдэх зорилт тавин ажиллаж байна.  

Сошиалд хуваалцах: