Өдөр болгон бид юу өмсөх вэ, ямар хоол хийх вэ, ямар өнгийн уруулын будаг түрхэх вэ гэдэг асуултуудтай тулгардаг. Энэ бүхэн нь таныг ямар зан чанартай болохыг харуулдаг. Тийм болохоор бид энэ удаа зөн билгийн тухай сонжоо оруулахаар шийдлээ. Өөрийнхөө тухай шинэ зүйл мэдэх сонирхолтой байдаг биз дээ....

Доорх зургийг анхааралтай ажиглана уу. 
Зурганд: хоёр эмэгтэй хүн сууж, хажууд нь хүүхэд тоглож байна.
Таны бодлоор аль нь хүүхдийн ээж вэ?
Та зөн билэгтээ тулгуурлан асуултанд шууд хариулж болно эсвэл анхааралтай ажигласны дараа ч хариулж болно.

1. Таны хариулт баруун талд сууж байгаа эмэгтэй бол....
Харамсалтай нь таны хариулт буруу байна. Гэвч урам хугарах хэрэггүй, энэ сонжоонд хариулсан хүмүүсийн 70% нь ийм хариулт өгдөг. Таны хариулт та бол бүтээлч сэтгэлгээтэй, төсөөлөл сайтай хүн болохыг харуулж байна. Таны санаанууд үргэлж өвөрмөц бөгөөд шинэлэг байдаг.
Та сонсож чаддаг мөн сайн зөвлөгч байж чаддаг, тиймээс найзууд чинь таны үзэл бодлыг нухацтай авч үздэг. Та маш их мэдрэмтгий бөгөөд үргэлж зорилгодоо хүрэхийг эрэлхийлдэг.

2. Таны хариулт зүүн талд сууж байгаа эмэгтэй бол....
Баяр хүргэе! Та зөн билэг сайтай бөгөөд бүх юманд зөв дүгнэлт хийсэн байна. Энэ сонжоонд хариулсан хүмүүсийн 30% нь л ингэж хариулдаг.
Таны хариултаар та бол үргэлж саад бэрхшээлийг даван туулж эцэсээ хүртэл явж чаддаг. Тиймээс та дандаа хөгжиж, дэвшиж байдаг.
Та маш эерэг, эелдэг хүн. Түүнээс гадна, та шийдвэр гаргахаасаа өмнө бүх юмыг нарийвчлалтай судалдаг, төрөлхийн шинжээч.
Таны гол зарчим бол - эхлээд бодоод дараа нь хөдлөх байдаг. Та хичээнгүй бөгөөд шаардлага өндөртэй хүн. Та хүмүүстэй харилцахдаа авахаас илүү өгөхийг илүүд үздэг болохоор хүмүүс танд дуртай байдаг.

Сонжооны тайлбар...
Баруун талд сууж байгаа эмэгтэй хөлөө зөрүүлээд сууж байгаа бөгөөд үл ухамсарлахуйдаа хүүхдээс өөрийгөө хамгаалаад байна. Зүүн талд байгаа эмэгтэйтэй харьцуулахад тайван биш байгаа нь харагдаж байна. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдийн байрлал юм. Хүүхэд танихгүй хүнд нуруугаа харуулаад, ээж рүүгээ хараад сууж байна. Хүүхэд ихэнх тохиолдолд ээжийгээ харах талбайдаа байлгахыг хүсдэг байна.

Сошиалд хуваалцах: