"Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт"-ийн Олон улсын Коломбо хөтөлбөрийн 3 дахь удаагийн сургалт албан ёсоор эхэллээ. Энэ сургалт нь 8 хоног үргэлжлэх юм. Суурь шатны 8 курсын одоогоор 4 курсыг дүүргэчихээд байгаа болно. Энд суралцаж буй 25 үндэсний сургагч багш дотоодынхоо сургалтыг цаашид хариуцан хийх юм. Хамтран ажиллаж буй Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, ШШҮХ, Нийслэлийн наркологийн эмнэлэг, Хууль сахиулах их сургууль, 47-р сургууль, 28-р сургуулийн төлөөлөл мөн Олон улсын зөвлөхүүддээ талархалаа илэрхийлье. 

Сошиалд хуваалцах: