Монгол улсын Эрүүл мэндийн салбарын 170 гаруй  Удирдах ажилтнуудын зөвлөгөөн  “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор  2019 оны 2 сарын 14-15-ны өдрүүдэд  Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.  

Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн ба Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн 17 байгууллагуудаас Нэгдүгээр байрыг 92.1 оноогоор УГТЭ, Хоёрдугаар байрыг 88.3 оноогоор ГССҮТ, Гуравдугаар байрыг 88.0 оноогоор ХСҮТ,  ЗӨСҮТ тус тус эзэллээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 87.9 оноогоор 4-р байранд оров.  Ерөнхий захирал Л.Насанцэнгэл Эрүүл мэндийн салбарын “Шилдэг менежер” болж,  хүндэт өргөмжлөл болон  500000 төгрөгөөр шагнуулав. Шагналыг Ерөнхий сайдын эрүүл мэндийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар гардуулж өгөв.  Манай СЭМҮТ-ийн хамт олон  ийнхүү 2018 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэв.

Сошиалд хуваалцах: