“JOURNAL OF MENTAL HEALTH” МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛД ЭХ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

  1. Материал нийтлүүлэхэд мөрдөх журам: Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн эмгэг судлал, психосоматик анагаах ухааны чиглэлээр дараахь булангуудад материал хүлээн авна.

Үүнд:

  • Лекц
  • Хэвлэлийн тойм
  • Эрдэм шинжилгээний ажлын өгүүлэл
  • Тойм өгүүлэл
  • Эмнэлзүйн ховор тохиолдол
  • Мэргэжлийн зөвлөгөө
  • Сэтгэцийн эмч, сувилагч, сэтгэлзүйч нарын мэдлэгийн санд
  • Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролд
  • Хууль эрх зүй
  • Мэдээлэл
  • Зайн сургалт

 

Бүтээл авах хугацаа: 2019 оны 04 сарын 01 хүртэл авна. 

Бүтээл авах газар: СЭМҮТ-ийн А байр, 305 тоот өрөө, багш Д.Оюунсүрэнд хэвлэмэл болон электрон байдлаар /oyunsuren.di@mnums.edu.mn/-д өгөх. 

 

  1. ЭШӨ нийтлүүлэхэд мөрдөх журам: Үүнд:

 

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.
    • Өгүүллийн нэр
    • Зохиогчийн овог нэр, утас
    • Өгүүллийн товч хураангуй (Монгол, Англи хэлээр бичигдсэн)
    • Түлхүүр үг (Монгол, Англи хэлээр бичигдсэн)
    • Судалгааны үндэслэл
    • Судалгааны арга, аргачлал
    • Үр дүн
    • Хэлцэмж
    • Дүгнэлт
    • Ном зүй
  2. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 6-8 ХҮРТЭЛ ХУУДСАНД багтаасан байна.
  3. Өгүүллийг зөвхөн MSWord ашиглан *.doc буюу *.docx өргөтгөлтэй форматыг ашиглан ARIAL ФОНТ-оор бичнэ.
  4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны ДЭЭД, ДООД ТАЛААС 3 СМ; БАРУУН, ЗҮҮН ТАЛААС 2.5 СМ ЗАЙГ үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ HEADER, FOODER, FOOTNOTE КОМАНДЫГ АШИГЛАХГҮЙ. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
  5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1SP ЗАЙТАЙ байна.  Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  6. ЭШӨ-ийн товч хураангуйг 250-300 ҮГЭНД багтааж МОНГОЛ, АНГЛИ ХЭЛЭЭР бичнэ. Англи хураангуй нь BACKGROUND, METHOD, RESULT, CONCLUSION хэмээх бүтэцтэй байна. 
  7. Өгүүлэлд 4-5 ТҮЛХҮҮР ҮГ хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр, МОНГОЛ, АНГЛИ ХЭЛЭЭР БИЧИГДСЭН байна. 
  8. Бүх математик бичлэгүүд MS EQUITION, MATHTYPE, LATEX програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
  9. Фото зураг, зураг, бүдүүвч зураг зэрэг нь текстэн дотор мөр голлон байрласан байна. Зургийг 300 dpi нягтралшилтай, *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр ТУСАД НЬ FILE ХЭЛБЭРЭЭР ИРҮҮЛНЭ
  10. Хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна.
  11. ЭШӨ-д орсон графикийг ЗӨВХӨН 2D (2 тэнхлэгт дурслэл) байдлаар бэлтгэнэ. 
  12. Ишлэлийг APA загвараар бичнэ. 
  13. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж өгсөн хугацааг сэтгүүлд ирүүлсэн хугацаа гэж тооцно.
  14. Өгүүллийг хэвлэмэл хэлбэрээр ирүүлэхдээ удирдагч багшийн зөвшөөрлийн гарын үсгийг хавсаргана уу. 

 

Өгүүллийн шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр, практик ач холбогдолоос хамаарч редакцийн зөвлөлийн хянаж шийдвэрлэснээр “Journal of Mental Health” мэргэжлийн сэтгүүлд хэвлэн, нийтэлнэ.

 

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Сошиалд хуваалцах: