Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Олон улсын Коломбо хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү сургалтаар бэлтгэгдэж буй үндэсний сургагч багш нар 2019 оны 1 сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Олон улсын мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэх Коломбо хөтөлбөрийн суурь шатны эхний 2 модулиар баримжаа олгох 5 хоногийн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хил хамгаалах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн багш, алба хаагч 25 хүн хамрагдаж амжилттай дууслаа. Суурь түвшний сургалт нь цаашид 8 модуль үргэлжлэх юм.

 

 

Сошиалд хуваалцах: