Огноо: 2018-12-11

Тендер шалгаруулалтын нэр: Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: СЭМҮТ/201812012

                                                           

            Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сонгогдсон эрх бүхий тендерт СЭТГЭЦИЙН ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

           

            Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн А байрны 2 давхар 209 тоотоос худалдан авч болно. Үнийн санал ирүүлэх үйлчилгээний загвар, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

            Үнийн саналыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн А байрны 2 давхар 209 тоот хаягаар ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сургалтын танхимд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 

            Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн А байрны 209 тоот,

О.Оюунтөгс, 94790320

 

 

                                           

 

 

 

 

 

 

Сошиалд хуваалцах: