Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Эрүүл хүүхэд эх орны ирээдүй" сэдэвт хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөн Төрийн ордны их танхимд амжилттай зохион байгуулагдаж байна. 
Зөвлөгөөнд ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан, АШУҮИС, СЭМҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ГБХЗХГ, 21 аймаг 9 дүүргийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна. 
Тус зөвлөгөөнд ерөнхий захирал Л.Насанцэнгэл, дэд захирал В.Баярмаа, хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Т. Мандхай, хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор нар төвөө төлөөлөн оролцож байна. 
Зөвлөгөөний үеэр ерөнхий захирал Л.Насанцэнгэл "Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт" дэд захирал В.Баярмаа "Өсвөр насныхны сэтгэл хөдлөл зан үйлийн судалгаа" сэдвээр илтгэл танилцуулж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүллээ.


 

Сошиалд хуваалцах: