Амбулаторийн хяналтын карт болон өвчний түүх хөтлөлт, оношлогоо, эмчилгээ, өвчтөнийг удирдах талаар эмчид байгаа эерэг зүйл:

  • Гаргац сайтай, эмх цэгцтэй (Э.Бат-Эрдэнэ)
  • Гаргацтай бичилт хийдэг (П.Долгор)
  • Шинэ эмийн хэрэглээг тогтмолжуулсан (Г.Нарантуяа)
  • Түүхийн эмх цэгц сайтай (Б.Батхишиг)
  • Үйлчлүүлэгчийн өвчний болон амьдралын түүхийг дэлгэрэнгүй авдаг (Л.Баттулга)
  • Эмх цэгцтэй (С.Байгальмаа)
  • Анхны хэвтэлтийн эмчлүүлэгчийг зөвлөх эмчид үзүүлж хэвшсэн (Б.Мөнх-Эрдэнэ)
  • Эмх цэгцтэй (Х.Эрхцэцэг)
  • Статуст тохирсон эмчилгээг түрүүнд бичсэн, эмчилгээний дэс дараалал зөв, цэгцтэй (Л.Жавхлан)
  • Нэг өнгийн үзгэн балаар цэвэр, цэгцтэй, бүрэн сайн хөтөлдөг (П.Энхчимэг)
  • Ойлгомжтой, гаргацтай, цэвэр хөтөлсөн. Энэ нь мөн хэвшил болж тогтмолжсон (Ц.Мөнхтуул)
  • Зөв гаргацтай, цэгцтэй бичдэг (А.Оюунжаргал)
  • Картын хөтлөлт цэгцтэй, журмын дагуу хөтлөгдсөн (Б.Бөхбат)
  • Мэдрэлийн үзлэг тогтмол хийгддэг (С.Одонгэрэл)
  • Хавсарсан болон дагалдах оношийн үндэслэл сайн тавигдсан (Б.Баттуяа)
  • Өвчний түүх хөтлөлт стандартын дагуу бичигдсэн, эм тариаг латинаар бичсэн (Б.Соёлмаа)
  • Хуучин түүхийн баяжилт сайн хийгдсэн, онош цаг хугацаандаа тавигдсан (Ц.Цэрэнмөнх)

Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд цаашид анхаарах:

  • Үечилсэн дүгнэлтээ хугацаанд нь хийж хэвших
  • Шинэ эмийг шаардлагатай эмчлүүлэгчид хэрэглэж хэвших
  • Өвчний түүх хөтлөлтийн эмх цэгцийг сайжруулах
  • Мэдрэлийн үзлэг дэлгэрэнгүй хийх
  • Статусын дагуу эмчилгээ төлөвлөх
  • Хуучин түүхийн баяжилт хийх
  • Шинжилгээний хариуд бүрэн дүгнэлт хийж байх
  • ДЭСК-т хэвтсэн анхны хэвтэлтийн эмчлүүлэгчийг наркологийн зөвлөх эмчид үзүүлж байх

 

 

Сошиалд хуваалцах: