“ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХУВЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАХ НЬ” ММАЗН-ээс зохион байгуулсан Эрдэм шинжилгээний ОУ-ын IV Хуралд СЭМҮТ-ээс 2 илтгэлээр амжилттай оролцлоо. АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл "Сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ, эмчилгээний оновчтой аргууд" сэдвээр, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч Д.Одончимэг "Эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны хямрал" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тус хуралд илтгэл тавьсан бүх салбарын мэргэжилтэнүүд цэвэршилтийн болон цэвэршилтийн дараах насныхны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

 

Сошиалд хуваалцах: