Удирдлагын зөвлөлийн гишүүд, Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дундговь, Өмнөговь аймгийн Сэтгэц-Наркологийн тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, нөхцөл байдлын үнэлгээг доорх үндсэн чиглэлээр хийж ажиллав.

Үүнд:

  1. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
  2. Чанар, аюулгүй байдал
  3. Сувилахуйн стандарт
  4. Сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол
  5. Төлөвлөлт цаашдын зорилт
  6. Хүний нөөцийн хангалт

Дундговь аймаг нь 46000 хүн амд Сэтгэц-Наркологийн тусламж, үйлчилгээг Сэтгэцийн ахлах зэргийн эмч  Ц.Элбэгмаа, сэтгэц донтолтын сувилагч Н.Буяндэлгэр нар үзүүлж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Сэтгэц-Наркологийн тасгийн статистик үзүүлэлт, тулгамдсан асуудал, ололт амжилтыг Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал танилцуулав.

Ц.Элбэгмаа эмч нь сэтгэц, наркологи, сэтгэл засал, шүүхийн сэтгэц, эмгэг сэтгэл судлалын оношлогоо, эмчилгээ сургалтуудыг амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугартай хамтран “АА” цуглааныг зохион байгуулж Дэлгэрхангай сумыг “Архигүй сум” болгохоор соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Мөн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд нь СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судласны дагуу “Брэндбүүк”-ийг нэвтрүүлэн нутагшуулсан байв.

Өмнөговь аймаг нь 65000 хүн амтай боловч уул уурхайг дагасан шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэний улмаас 130000 хүн амтай болж  Сэтгэц-Наркологийн тусламж, үйлчилгээг Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Поликлиникийн эрхлэгч сэтгэцийн эмч Л.Өсөхжаргал, сэтгэц донтолтын сувилагч н.Ашмаа, М.Бумцэнд нар үзүүлж байна.

Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв болон Сэтгэц-Наркологийн тасгийн статистик үзүүлэлт, тулгамдсан асуудал, ололт амжилтыг Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дарга н.Болдбаатар, Чанарын менежер Х.Мөнхцэцэг нар танилцуулав.

Сэтгэц-Наркологийн тасгийн хамт олон нь өмнөх аймагтай мөн адил сэтгэцийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлж байна. Хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон архины хэрэглээнээс үүссэн зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байгаа нь тулгамдсан асуудал болоод байгаа Л.Өсөхжаргал эмч онцлосон юм.       

 

Дундговь, Өмнөговь аймагт Сэтгэц-Наркологийн тусламж үйлчилгээ жигд хүртээмжтэй амжилт, бүтээл дүүрэн байгааг ажлын байран дээр нь үндсэн чиглэлийн дагуу үнэлж Батламж олгон, үр бүтээлтэй ажиллаж байгаа Ц.Элбэгмаа, Л.Өсөхжаргал, М.Бумцэнд нарыг Ерөнхий захирлын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав. 

 

 

СЭМҮТ-ийн Удирдлагын зөвлөл

Сошиалд хуваалцах: