Резидент эмч нарын эрдэм шинжилгээний бүтээл хийх ажлыг урамшуулан дэмжих зорилгоор үндсэн мэргэшлийн суралцагчдын дунд анх удаа "Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг"-ийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 11 резидент эмч 8 бүтээлээр оролцож
1-р байр: Д.Дэнсмаа, А.Баярмаа "Хий үзэгдэл, дэмийрэл бүхий шизофренийн явц"


2-р байр: Л.Хоролсүрэн, Ц.Долгорсүрэн "Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэгийн төрөл, хөдлөл зүйг судалсан нь"


3-р байр: А.Баярмаа, Х.Балжмаа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах иргэдийн хандлага ба ажлын байр" сэдэвт бүтээлүүдээрээ тус тус байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 
Байр эзэлсэн болон оролцсон нийт резидент эмч нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

 

Сошиалд хуваалцах: