СЭМҮТ-ийн сэтгэцийн их эмч С.Туяа, П.Долгор, сувилахуйн арга зүйч П.Бямбасүрэн нар 2018.09.17-19 - ны өдрүүдэд Батсүмбэр суманд байрлах Ахмад настны үндэсний төвийн 139 асруулагчийн оношлогоо, эмчилгээ, асаргаа сувилгааны байдалтай танилцаж  тусламж үйлчилгээ, үзлэг, сургалтуудыг явуулан мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.                 

                    

Сэтгэцийн эмчийн үзлэг, оношлогоог нийт 84 асруулагчид хийж их эмч н.Отгонсүрэн, бага эмч н.Чимгээ, сэтгэл зүйч н.Оюун-Эрдэнэ, нийгмийн ажилтан н.Даваасүрэн нартай хамтарч ажиллан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.  

          Үзлэгийн байдлаар ангилахад:

  • Одоогоор сэтгэцийн талаас өөрчлөлтгүй -17
  • Шинж тэмдгийн уналттай -2
  • Психоорганик синдромтой -14
  • Оюуны хомсдолтой -21
  • Дефектное состояние -6
  • Судасны гаралтай тэнэгрэлтэй  -2  
  • Насны доройтолтой  -3  
  • Органическое расстройство личность -3
  • Бие хүний истерийн эмгэгтэй -1

АНҮТ-ийн эмч, сувилагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, асаргааны асрагч, ажилтан нарт сургалт зохион байгуулж анхан шатны бичиг баримт хөтлөх талаар зөвлөгөө өгсөн.

Сэтгэцийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Туяа

  • Настай хүмүүсийн ой санамжийн асуудал, тэнэгрэлийн үе шатуудын талаар

Сэтгэцийн эмгэг судлаач эмч П.Долгор

  • Ахмад настангуудын дунд тохиолдох сэтгэл зүйн тулгамдсан асуудал
  • Стресс ба нойргүйдэл

Сувилахуйн арга зүйч П.Бямбасүрэн

  • Асаргаа сувилгааны үндсэн зарчим, Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлал
  • Эмнэлгийн мэргэжилтны ажлын байранд мөрдөх журам
  • Сэтгэцийн эмгэгийн биологийн засал эмчилгээ, эм өгөхөд анхаарах зүйл
  • Бие хүний сэтгэл зүйн эмгэг
  • ЭМС-ын 2014.05.30-ны өдрийн 180 дугаар тушаал Сэтгэцийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээ үзүүлэх тухай /4-р хавсралт/
  • Анхан шатны бичиг баримт хөтлөлт /ЭМС-ын 450 тоот тушаал/

 

Цаашид:

  1. Ахмадуудыг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр  тасралтгүй үйл ажиллагааг зохион явуулах
  2. Ажилчдыг харилцаа, хандлага, асаргаа сувилгааны чиглэлээр тогтмол сургалтанд хамруулах
  3. Асаргаа сувилгаа шаардлагатай эмчлүүлэгчид ЭМС-ын 450 тоот тушаалын дагуу анхан шатны маягтыг хөтлөж хэвших

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сошиалд хуваалцах: