Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь дараах ажлын байранд ажил горилогч нарыг шалгаруулж авна.

 

1.    Лабораторийн эмч

2.    Тогооч

3.    Туслах үйлчилгээний ажилтан

 

Тавигдах шаардлага:

·         Бакалавр ба түүнээс дээш боловсролтой

·         Сувилах эрхийн зөвшөөрөлтэй Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх

·         Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх

·         Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх

·         Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх

·         Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх

·         Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай

·         Хариуцаж байгаа ажилд санаачлагатай, бүтээлч, урлаг, спортын авъяастай

·         Хариуцлага хүлээх чадвартай

·         Муу зуршилгүй

·         35 хүртэлх насны

 

Бүрдүүлэх материал:

·         Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичих/

·         Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх

·         Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийг авч ирэх/

·         Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /эх хувийг авч ирэх/

·         Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /эх хувийг авч ирэх/

·         Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг /анкетанд наасан байх/

·         Гурван үеийн түүх /өөрийн гараар бичиг/

·         Өмнө нь ажиллаж байсан бол чөлөөлөгдсөн тухай байгууллагын даргын тушаалын хуулбар /одоо ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт/

 

Бүрдүүлэх материалыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.

 

Таныг тогтвор сууршилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.

Харилцах утас: 7015-0526

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 

Хүний нөөцийн хөгжлийн алба

Сошиалд хуваалцах: