Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Удирдлагын баг Нийслэлийн засаг даргын тамгын газарт удаа дараалан гадна зам зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашины стандартын зогсоолуудыг бий болгож, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх тухай хүсэлт, албан бичиг хүргүүлсэний үр дүн 2018 оны 06, 08 дугаар  саруудад тус тус уулзалт зохион байгуулж 2019 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар СЭМҮТ-ийн төлөвлөлтийн зураг, автомашины зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 3 дахь удаагийн уулзалтыг Нийслэлийн захирагчийн албаны Хөрөнгө оруулалтын хэлтэс зохион байгуулаад байна. Хуралд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр манай хамт олныг онцлон “СЭМҮТ-ийн хамт олон маш хөдөлмөрч, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах чиглэлээр онцгой сайн ажиллаж байгаа, бүгд гараад ажилладаг үлгэр жишээ ажилтнууд байдаг.” гэж хэлэв. 2018 оны III улиралд багтааж манай хамт олны саналыг бүрэн шийдвэрлэх юм.

Удирдлагын зөвлөлийн гишүүдээс бүтээлч, хөдөлмөрч, эвсэг  хамт олондоо талархсанаа илэрхийлье.

 

 

 

 

 

Сошиалд хуваалцах: