Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд дараах ажлуудыг хийлээ. Үүнд:

  • Ерөнхий захирлын тушаалаар үйлчлүүлэгч, ажилтнуудад ээлтэй орчин бүрдүүлэх, ногоон байгууламж бий болгох зорилгоор “Ногоон орчин-эрүүл мэнд” болзолт уралдааныг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулж дүгнэн I, II, III байр эзлүүлэн, шилдэг ажилчдыг шалгаруулан Эмнэлгийн ажилтны баярын өдрөөр шагнаж урамшууллаа. 
  • Тэргүүн байр, “Өргөмжлөл”, 1,000,000 төгрөгөөр Л.Мөнхтуяа эрхлэгчтэй Яаралтай тусламжийн тасаг, Г.Нарантуяа эрхлэгчтэй Сэтгэцийн эмгэг судлалын I клиникийн хамт олон;
  • Дэд байр, “Өргөмжлөл”, 700,000 төгрөгөөр Д.Энхтуяа эрхлэгчтэй, Ч.Ичинхорлоо ахлах сувилагчтай Хүүхэд өсвөр үеийн клиникийн хамт олон;
  • Тусгай байр, “Өргөмжлөл”, 500,000 төгрөгөөр Я.Сампил эрхлэгчтэй, С.Цэцгээ, Ц.Гэрэлмаа ахлах сувилагчтай Асрамжийн клиникийн хамт олон;
  • “Шилдэг бүтээлч ажилтан”, “Өргөмжлөл”, 200,000 төгрөгөөр Ч.Цацрал Сэтгэцийн эмгэг судлалын III клиникийн ахлах сувилагч;
  • “Шилдэг бүтээлч ажилтан”, “Өргөмжлөл”, 200,000 төгрөгөөр Халдварын сэргийлэлт, хяналт үйлчилгээний багийн хог хаягдлын менежер Л.Мөнхгэрэл;
  • “Шилдэг бүтээлч ажилтан”, “Өргөмжлөл”, 200,000 төгрөгөөр Г.Уяабаатар Шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникийн туслах сувилагч;
  • “Шилдэг бүтээлч ажилтан”, “Өргөмжлөл”, 200,000 төгрөгөөр Халдварын сэргийлэлт, хяналт үйлчилгээний багийн жижүүр Б.Ганбаатарыг тус тус шагнаж урамшууллаа.

  • Үйлдвэрчний эвлэлийн хороо Эрүүл мэндийн ажилтны эрхийг хамгаалах өдрөөр эрүүл мэндийн дэмжлэг болгож шүдний үзлэг эмчилгээг 50 эмч, эрүүл мэндийн ажилтанд хийж эмчилгээний үзлэгийн карттай болгосон. Мөн ажил мэргэжлээ хайрлаж бахархаж байгаарай гээд Байгаль нуур Итгэлт хамба аялалын 21 эрхийн бичгээр туслах сувилагч болон бусад ажилчдыг шагнаж урамшууллаа.

  • Хөдөлмөрийн дотоод журмын дагуу нийт 14 эрүүл мэндийн ажилтнууд болон ар гэрийхэнд нь 2,100,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн Донтох эмгэг судлалын клиник, Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникт хэвтэн эмчлүүлжээ.

 

Сошиалд хуваалцах: