Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэтгэцийн эрүүл мэндийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан Сувилахуйн арга зүйч Жамъянсүрэнгийн Цэцэгмаа, Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн менежер Дорлигсүрэнгийн Батцэрэн, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний багийн тогооч Жанцангийн Нина, Донтох эмгэг судлалын клиникийн туслах сувилагч Мангалын Жавзанпагма нар нь “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Ж.Цэцэгмаа, Д.Батцэрэн, Ж.Нина, М.Жавзанпагма нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

СЭМҮТ-ийн Удирдлагын зөвлөл, нийт хамт олноос

 

Сошиалд хуваалцах: