Монгол эм импекс, Капитал банкны дэмжлэгээр, АНУ-ын Хоспитал Арт сангийн Арт Терапист нар Монгол улсад хүрэлцэн ирж Хавдар Судлалын Үндэсний төв, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэгт “Өнгөт Өдөр” урлагаар анагаах арт терапи сургалт өдөрлөгийг 2018.07.16-18 -ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь 07 сарын 18-ны өдөр СЭМҮТ-д Хүүхэд өсвөр үеийн клиник, Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, Сэтгэцийн эмгэг судлалын I клиникийн эмчлүүлэгч, төвийн сэтгэл засалч, нийгмийн ажилтан, сэтгэцийн эмч, сайн дурын зураачид бүхий нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр нийт 30 хэсэг бүхий 5 зургийг хамтдаа бүтээж эмнэлгийн удирдлага болон клиник нэгжүүдэд гардуулан өглөө.

Хамтран ажилласан байгууллагуудаа талархал илэрхийлье.

 

 

 

 

 

Сошиалд хуваалцах: