СЭМҮТ-ийн Поликлиникийн идэвхитэй хяналтанд байдаг F07 оноштой эмчлүүлэгчид болон тэдний асран  хамгаалагчдад уналтын эсрэг эмийг хэрхэн яаж хэрэглэх, уналт таталтын үед ямар арга хэмжээ авах, уналтаа хэрхэн хянах тухай мэдээлэл өгөх зорилготой “Эпилепси, орчин үеийн эмчилгээний аргууд” сэдэвт чанарын өдөрлөгийг  2018.07.05  1200-1400 цагт амжилттай зохион байгууллаа.

Чанарын өдөрлөгт нийт 35 хүн хамрагдсан.

Чанарын өдөрлөгийн хүрээнд Эпилепси өвчний тухай, уналтын үед авах арга хэмжээ, уналтын эсрэг эмийг хэрхэн хэрэглэх тухай мэдээллийг А.Оюунжаргал эмч өгч, уналтын үед үзүүлэх тусламжийг Б.Бөхбат эмч гардан үйлдлээр үзүүлж, өдөрлөгт ирсэн хүмүүс дагалдан хийж үзлээ.

Чанарын өдөрлөгт ирсэн хүмүүст уналтын карт хөтлөхийн ач холбогдлыг тайлбарлаж, хэрхэн хөтлөхийг зааж, уналтын карт тарааж өгөв.

Цайны завсарлага авах үедээ үйлчлүүлэгч, асран хамгаалагчдын сэтгэгдлийг сонсож, санал хүсэлтийг авлаа.

Үйлчлүүлэгчид шинэ мэдээлэл зайлшгүй хэрэгтэй байсан, цагаа олсон өдөрлөг болсон гэдгийг сайшаагаад цаашид давтан сургалт авах хүсэлтэйгээ илэрхийлж байлаа.

Чанарын өдөрлөг хийснээр гарсан үр дүн:

  1. Уналтын эсрэг эм хэрэглэхийн ач холбогдол, эмээ хэрхэн  зөв хэрэглэх, эмээ тогтмол хэрэглэснээр гарч болох ямар хүндрэлүүдээс сэргийлж болох тухай мэдээлэлтэй болсон.
  2. Уналт таталтын үед авах арга хэмжээ, анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэхийг асран хамгаалагчид сурч авсан.
  3.  Уналт бүртгэх карт хөтлөх, картыг хөтлөснөөр уналтаа хянаж, эмийн хэрэглээгээ яаж зохицуулах тухай мэдээлэлтэй болсон.

 

 

 

 

Сошиалд хуваалцах: