2018 оны 07 дугаар сарын 09

СЭМҮТ-д  Ажлын цамц худалдаж авах

 СЭМҮТ/201807012

 

           

Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос СЭМҮТ-д Ажлын цамц нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Үнийн саналыг 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 10:00 цагаас өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Удирдлагын байрны 210 тоот С.Ариунболдын 99039300 дугаарт холбогдон ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 10:30Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагын байрны сургалтын өрөөнд нээнэ.

 

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Эрүүл мэндийн яамны харьяа

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 210 тоот

Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн С.Ариунболд

Утас: 11458298, 99039300

 

 

 

Сошиалд хуваалцах: