СЭМҮТ-ийн 2018 оны эхний хагас жилийн тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хуралд төвийн эмч, эрүүл мэндийн ажилтнууд оролцон Ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нээлээ. Дараа нь НЭМЭШСХСТМА-ны 2018 оны тайланг НЭМЭШСГХСМТ эрхэлсэн дэд захирал В.Баярмаа, Эмнэлгийн тусламжийн 2018 оны хагас жилийн тайланг Чанарын албаны дарга Н.Оюунчимэг, Чанарын албаны 2018 оны эхний хагас жилийн тайланг Чанарын менежер Г.Уянга, Сувилахуйн албаны 2018 оны хагас жилийн тайланг Сувилахуйн албаны дарга О.Оюунтөгс, Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжлийн албаны 2018 оны эхний хагас жилийн тайланг СТХНХ эрхэлсэн дэд захирал О.Баатаржав, Санхүү бүртгэлийн албаны 2018 оны тайланг Санхүү бүртгэлийн албаны дарга Ц.Хэрлэнцэцэг танилцууллаа. Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн С.Ариунболд баярын үеэр ажиллах хуваарийг танилцуулан мөн Ерөнхий захиралын нэрэмжит шагналаар 25 хүн шагнагдлаа. 

Сошиалд хуваалцах: