Монгол эм импекс, Капитал банкны дэмжлэгээр, АНУ-ын Хоспитал Арт сангийн Арт Терапист нар Монгол улсад хүрэлцэн ирж Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний төвд “Өнгөт Өдөр” өдөрлөгийг зохион байгуулна. 
Сүүлийн жилүүдэд гадны улс орны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, өвчтөний сэтгэлзүйн байдлыг тогтворжуулахад урлагийн төрлүүдийг ашиглах нь улам нэмэгдэж байгаа бөгөөд урлаг нь өвчтөнүүдэд бусдад үгээр илэрхийлэн ярьж чадахгүй байгаа өөрийн дотоод ертөнцийг ойлгох, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог байна.

Сошиалд хуваалцах: