Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд БСШУСЯ сайдын тушаалын дагуу дэд захирал В.Баярмаа, АШУҮИС – ийн сэтгэцийн тэнхмийн багш Б.Жаргал нар нь “Хөтөлбөр боловсруулалтын баг” –т хамтран ажиллаж, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлыг хөтөлбөрийн III, IV бүлэгт оруулж, мэдлэг олгох асуудлыг цогц байдлаар тусгалаа. Тус хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр боловсруулагч, сурах бичиг зохиогч, ЕБС, цэцэрлэгийн багш нарт зориулсан “Эрүүл мэндийн боловсрол” гарын авлага хэвлэгдэн гарсан. Цаашид сурагчдад “Эрүүл мэндийн хичээл” - ийг удирдан явуулах ЕБС – ийн биологийн багш нарыг шат дараатайгаар бэлтгэх сургалтыг ирэх 8 сард зохион байгуулах гэж байна.

Сошиалд хуваалцах: