Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Үндэсний хэмжээнд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудыг сэтгэл зүй, хүүхдийн эрх хамгааллын зөвлөгчөөр бэлтгэж чадваржуулах сургалт”-ыг Нийслэлийн 9 дүүргийн 238 сургууль, 152 хороо нийт 390 нийгмийн ажилтан, Орон нутгийн бүсчилсэн сургалт 5 аймагт нийт 260 нийгмийн ажилтан нийт 650 нийгмийн ажилтан оролцуулахаар төлөвлөн чадваржуулах сургалтыг зохион байгуулж байна. Эхний сургалт нь 06 дугаар сарын 21-22 өдрүүдэд Сонгинохайрхан, Чингэлтэй, Багахангай дүүргийн болон Хүүхдийн тусламжийн утас-108 үйлчилгээний төв, Түр хамгаалах байр, Өнөр бүл төвийн нийт 102 албан хаагчийг хамрууллаа. Сургалтыг дэд захирал В.Баярмаа, хүүхэд өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай нар хүүхдийн сэтгэлзүйн онцлог, хүүхдэд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг, сэтгэл гутрал, мансууруулах бодисын хэрэглээ, зөвлөгөө өгөх аргачлал сэдвийн хүрээнд онол, практик хосолсон байдлаар амжилттай явууллаа. 
9-р сард энэхүү цуврал сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах ба үндэсний хэмжээнд сургууль, хорооны нийгмийн ажилтнууд оролцох юм.

Сошиалд хуваалцах: