СЭМҮТ нь Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн харъяатын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хил хамгаалах 028-р анги ба Гаалийн ерөнхий газартай хамтран ард иргэдэд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлийг ухуулан таниулах болон урьдчилан сэргийлэх мэдээлэл олгох зорилготой өдөрлөгийг 2016.06.26-ны өдөр Сэлэнгэ аймаг дах Алтанбулаг хилийн боомт, Дорноговь аймаг дах Замын-Үүдийн хилийн боомт, Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэнүүд мансууруулах бодисын хор хөнөөл, урьдчилан сэргийлэх арга зам болон эмчилгээний тухай мэдээлэл өгч, хамтран ажиллав.

 

 

 

Сошиалд хуваалцах: