2018 онд “Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-аас “Эхлээд сонсоё – Хүүхэд залуучуудыг сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсөж хөгжихөд тусалж буй хамгийн эхний алхам юм” гэсэн уриа дэвшүүлсэн байна. Энэ өдрийг тохиолдуулан ЭМЯ, СЭМҮТ-ээс Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мансууруулах бодисын сөрөг үр дагаварын тухай ард иргэдэд ойлголт өгөх зорилгоор хийгдсэн “Амьдралын өнгө” богино хэмжээний киноны нээлтийг хийлээ.Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, НЭМГ-ын мэргэжилтэн Т.Энхзаяа, СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Мэндбаяр, СЭМҮТ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнүүд К.Елена, Ж.Гантулга нар оролцож мэдээлэл өгөв.

 

Сошиалд хуваалцах: