2017 оны 6, 7, 8 сард төрсөн хөөрхөнүүд файсбүүк групп нь байгуулагдаад 2 жил болж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1,6 мянган гишүүнтэй.

Тус групп нь олон сайн үйлсийн аян явуулдаг бөгөөд энэ удаад Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Асрамжийн II клиник” –ийг хүүхдүүдийг онцолсон юм. Группын админ СЭМҮТ-ийн II курсын резидент эмч Б.Хулан, ЯТТ-ийн сувилагч Т.Одгэрэл нар нь тус группийнхээ ээж нарыг уриалан 1 сая 500 –аад мянган төгрөгний үнэ бүхий хувцас, ахуйн хэрэгцээ, арьс арчилгаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, витамин, өмсдөг живх гэх мэт маш олон зүйлсийг хандивлалаа.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сошиалд хуваалцах: