ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “АРГАЛЬХҮҮ” төслийнхөө  нээлтийн өдөрлөгийг Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  “БУСДЫГ ОЙЛГОЁ-ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ” уриатайгаар  2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  зохион байгуулав. УИХ-ын гишүүн,  Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлийн санаачлагаар энэ хичээлийн жилээс “Эрүүл мэндийн хичээл” -ийг Ерөнхий боловсролын сургуульд оруулахаар болсон билээ. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болох Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн амд олгох зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулав.  Аргальхүү үйл ажиллагааг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р. Оюунханд нээж үг хэлэв. СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн,  1000 гаруй хүүхэд,  өсвөр үеийнхэн , тэдний эцэг эх,  ард иргэд  энэхүү үйл ажиллагаанд  идэвхитэй оролцлоо.  Бид хүүхдээ сайн хүн болгохын тулд сайн  сургуульд сургах, гадаад хэл, математик  зэрэг шинжлэх ухааны  өргөн мэдлэгтэй  болгох зэргээр оролддог. Гэтэл хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах , дэмжих, сэтгэц зан үйлийн хувьд зөв төлөвшүүлэх нь хамгийн чухал асуудал  болдог. Сэтгэцийн хувьд эрүүл, зөв төлөвшилтэй хүүхдүүд ирээдүйд өөрсдийгөө, гэр бүлээ зөв авч явж, нийгэмд зохих хувь нэмрээ оруулж чадах бие хүн болж төлөвшдөг  билээ.  “АРГАЛЬХҮҮ” хэмээх баатрынхаа дүрээр хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эерэгээр таниулж, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлсэнээр  хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудлын зөв шийдвэрлэх юм.
            Өдөрлөгөөр “АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?” ” комик цуврал номыг  эхний 200 хүүхдэд үнэгүй тараах,  300 хүүхдэд   бэлэг өгөх,  Voice of Mongolia”-д оролцож олонд танигдсан дуучдын концерт үзүүлэх,  хөгжөөнт тоглоом тоглуулах,  “FACE-ART” үйл ажиллагаа явуулах, “Flash mob” үзүүлбэр үзүүлэх,  хүүхдийн сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн  үнэгүй үзлэг, зөвлөгөө  өгөх зэрэг үйл ажиллагааг  зохион байгуулав.

Сошиалд хуваалцах: