Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 
Хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Э.Галбадрах, СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа, ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Д.Байгалмаа нар оролцлоо. 
Манай улсад тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь тамхины үнэ хямд, өөрөөр хэлбэл түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. 
Тухайлбал, 1 хайрцаг #тамхи 1 сав #сүүний үнэтэй тэнцүү. Монгол улсад тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33 % байгаа бол #ДЭМБ-аас дор хаяж жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү болсноор тамхины хэт хангамж буурч, тамхи худалдан авч улмаар донтох явдал буурах боломж бүрдэнэ гэж зөвлөдөг. 

 

 

Сошиалд хуваалцах: