Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 
Хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Э.Галбадрах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Д.Байгалмаа нар оролцлоо. 
Манай улсад тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь тамхины үнэ хямд, өөрөөр хэлбэл түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. 
Тухайлбал, 1 хайрцаг тамхи 1 сав сүүний үнэтэй тэнцүү. Монгол улсад тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33 % байгаа бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дор хаяж жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү болсноор тамхины хэт хангамж буурч, тамхи худалдан авч улмаар донтох явдал буурах боломж бүрдэнэ гэж зөвлөдөг. 

 

Сошиалд хуваалцах: