Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь "АРГАЛЬХҮҮ” хэмээх баатрынхаа дүрээр хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эерэгээр таниулж, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлснээр ялангуяа хүүхэд өсвөр үеийнхэнд тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах ард иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготойгоор шинэ төслийг санаачлан эхлүүлэх гэж байна.

Бидний үйл ажиллагааг дэмжин, эрүүл мэндийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийхийг хүссэн, зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй хүн бүхэнд бидний өдөрлөгийн үүд хаалга нээлттэй байх болно.

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Хэзээ: 2018.05.31

Өдөрлөгийн үеэр олон үйл ажиллагаа зохион байгуулагдах ба дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 
Жич: Холбогдох мэдээллийг 90085500, 99065653 утаснаас авна уу

Сошиалд хуваалцах: