"Хөдөлгөөн эрүүл мэнд" уриан дор сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн нарын хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвхи санаачлага, авхаалж самбааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг Сувилахуйн албаны нэрэмжит шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж 18 багийн тамирчид оролцлоо.

Тэргүүн байр: СЭС-ын 4-р клиникийн ахлах сувилагч У.Мөнхцэцэг ахлагчтай баг тамирчид шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 
Дэд байр: СЭС-ын 2-р клиникийн сувилагч Л.Ундармаа ахлагтай баг тамирчид мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 
Гутгаар байр: СЭС-ын 6-р клиникийн ахлан сувилагч Г.Тодгэрэл ахлагчтай баг тамирчид хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Хамтран зохион байгуулсан СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд, тэргүүлэгч гишүүд, биеийн тамирын арга зүйч С.Адъяа, тэмцээндээ амжилттай оролцсон бүх баг тамирчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Сошиалд хуваалцах: