Олон улсын сувилагчийн өдрийг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжинд тодорхойлсон үйлчлүүлэгчийн үндсэн 7 эрхийг хангаж ажиллах зорилгоор сувилахуйн чанарын өдөрлөгийг Сэтгэцийн эмгэг судлалын 1- р клиникийн ахлах сувилагч М.Долгормаа, сувилагч Б.Куляш, Б.Батцэцэг, Б.Энхжаргал, Г.Энхмаа, Д.Болртуяа нар Сувилахуйн албатайгаа хамтарч зохион явууллаа. 
Үйлчлүүлэгчийн аюулгүй үйлчилгээ авах эрхийг хангаж ажиллах, Эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS4621:2008, стандарт хэрэгжилтийг сайжруулж, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, антисептик, асептикийг баримтлан ажиллах, ариун материалтай харьцах арга зүйд суралцах, эмнэлгээс шалтгаалах халдвараас урьдчилан сэргийлэх, аюулгүй тарилгын стандартыг судлах зэрэг мэдээ, мэдээлэл өгч, 7 өртөөгөөр нийт сувилагч тусгай мэргэжилтэн нарыг дадлагажуулан ажилласан. 
Хамтарч ажилласан та бүхэндээ баярлалаа.

Сошиалд хуваалцах: