СЭМҮТ-ийн Залуу сэтгэцийн эмч клубын гишүүдтэй хамтарч “Багаар ажиллах чадварт суралцъя” сэдэвт хэлэлцүүлгийг эмч, сувилагч тусгай мэргэжилтэн, туслах сувилагч нарын дунд 3 баг болгон тохиолдол дээр ажиллуулж зохион явууллаа.

Харилцан бие биенээ хүндэтгэсэн, багаар хамтарч ажиллах чадварт суралцах, алдаа оноогоо дүгнэж ярилцах, сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалах талаар хэлэлцсэн үр өгөөжтэй сургалт боллоо.

Хэлэлцүүлэгт ажилттай оролцсон эмч, сувилагч, туслах сувилагч нар, хамтран ажилласан Залуу сэтгэцийн эмч клубын гишүүн эмч Д.Жавхлан, Б.Нацагсүрэн нартай талархал илэрхийлье.

Сошиалд хуваалцах: